Монгол өв соёл, ёс заншлын товчоо

Таван тансаг идээ

а) Цагаан идээ: ааруул, бяслаг, өрөм, цагаан тос, ээзгий, хоормог, айраг, сүүнээс гаралтай бүх бүтээгдэхүүн
б) Шар идээ: Тосноос гаралтай бүх зүйлс 
в) Улаан идээ: Мах махан төрлийн зүйлс 
г) Ногоон идээ: Ногооноос гаралтай сонгино, сармис, хүнсний ногоонууд 
д) Хар идээ: Ус, рашаан, архийг хэлэх бөгөөд малын гаралтай бүх бүтээгдэхүүн орж байж гаргаж авдаг нэрмэл архиа идээний дээж хэмээн нэрлэж хүндэтгэлтэй хэрэглэж заншсан юм.